Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн төрийн бус байгууллага МҮХАҮТ хамтран жилд нэг удаа Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжилдөг. Энэ үйл ажиллагааг энэ сарын сүүлээр 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Цахим хэлбэрээр зарлах ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, НДЕГ-ын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжийн:
- тухайн жилийн орлого,
- улсын төсөвт төвлөрүүлсэн татвар,
- нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо,
- ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан эрэмбийг тооцон гаргаж байгаа.
Өнгөрсөн оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан "Эдийн Засгийг эрчижүүлэх” тунхаг бичигт гарын үсэг зурж байсан юм.
ТОП ААН-үүдийн борлуулалтын орлогын хэмжээ өнгөрсөн онуудад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөг болсон нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байв.
2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрчээ. Энэ нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөг болсон нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байсан юм. Тэгвэл халдварын хатуу хөл хорио, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ТОП ААН-үүдийн ашиг орлого хэр байсан, хэддүгээрт эрэмбэлэгдсэн талаарх мэдээллийг энэ сарын сүүлээр тодруулж зарлахаар болов.