ХХМТГ-аас иргэдэд төрийн "e-Mongolia” үйлчилгээг хүртээмжтэй, ойр хүргэхээр энэ сарын 10-наас долдугаар сарын 2 хүртэл явуулын автобус ажиллуулж байна.
Энэ сарын 10-25-нд Улаанбаатар хотын захын хорооллын 36 хороонд ажилласан бол өнөөдрөөс долдугаар сарын 2 хүртэл хотын төвийн буюу Баянгол дүүргийн 3, 11, 13 дугаар хороонд 9.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Өнгөрсөн хугацаанд алслагдсан хороодын 2375 иргэнд "e-mongolia”-д хэрхэн бүртгүүлж, үйлчилгээ авах, бүртгэлээ сэргээх, аж ахуй нэгж байгууллага яаж үйлчилгээ авах, тоон гарын үсгээр нэвтрэх, үйлчилгээ авах чиглэлээр иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлжээ. Иргэд вакцины гэрчилгээг ихэвчлэн "e-Mongolia”-с авч байгаа аж.