Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар "Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог байгуулав.
Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана.
Ташрамд дурдахад, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсан юм. Тодруулбал, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх үндэсний хороо, Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороог байгуулжээ. Мөн Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог байгуулсан байна. Дээрх дөрвөн хороо анхны хурлаа зохион байгуулаад буй юм.