Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад барилгын төсөл боловсруулж, дахин төлөвлөлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулна.
Шалгаруулалтыг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг үндэслэн хийх юм.
Сонгон шалгаруултыг дараах байршилд хийх юм. Үүнд:
БАГЦ |
БАЙРШИЛ |
1 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Е” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-05 багцын 23.3 га |
2 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Д” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-04 багцын 31.2 га |
3 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "З” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-07 багцын 9.4 га |
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргана. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар 100200051029 тоот дансанд хийхдээ, компани, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх, хуулбар, цахим хувийг бэлтгэн есдүгээр сарын 27-ны өдрийн 9.00-10.00 цагт Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс /"Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот/-д ирүүлнэ. Мөн өдрийн 10.20 цагт оролцогчдын мэдээллийг зарлах аж.