Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Хүүхдийн төв номын сан”-д гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ.
Энэхүү үнэлгээний үр дүнд гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу "Хүүхдийн номын ордон” нь УТНС-ийн харьяанд 2003 онд байгуулагдаж, 4 уншлагын танхим, 16 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхэд багачууд олноор үйлчлүүлдэг, номын арвин өвтэй байгууллага юм.