Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүтээж, нийт ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Иймд хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж тус төлөвлөгөө хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.