Налгар намрын өдрүүд дуусахаас өмнө амжиж өвлийн бэлтгэлээ базаамаар байна уу? Амины орон сууц, гэрийнхээ дулаан алдагдлыг багасгаж, түлшний хэрэглээгээ бууруулахын зэрэгцээ агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг та хүсэж байна уу?
ХААН Банк харилцагчдынхаа байгальд ээлтэй, эко хэрэглээг дэмжих замаар агаар орчны бохирдлыг бууруулах, амьдрах эрүүл, таатай орчныг хамтдаа бий болгохоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий "Ногоон зээл” санал болгодог билээ.
Тодруулбал, ХААН Банктай хамтран ажилладаг гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс та гэр, байшингаа дулаалах, дулаан алдагдлыг бууруулахад зориулсан дараах бүтээгдэхүүнийг худалдан авч, суурилуулсан тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий "Ногоон зээл”-д хамрагдах боломжтой юм.
Монгол гэрт зориулан:
· Гэрийн дулаалга,
· Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух,
· Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж (нарны хавтан),
· НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга зэрэг бүтээгдэхүүн худалдан авах, суурилуулах иргэдэд 5 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгох юм.
Амины сууц, хашаа байшинд зориулан:
· Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур,
· Байшингийн дулаалга, стандартын шаардлага хангасан сайжруулсан зуух,
· Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж (газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэрэг) худалдан авах, суурилуулах иргэдэд 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгож буй.
Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Мөн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид мөн хөнгөлөлттэй "Ногоон зээл” авах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.
Ташрамд, ХААН Банк "Дулаан шийдэл” төсөлтэй 2021 оноос хамтран ажиллаж, амины орон сууцаа дулаалах хүсэлтэй иргэдэд ногоон зээл санал болгож эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд айл өрхийн хэрэгцээ, санхүүгийн боломжид нийцүүлэн хамгийн хямд өртөгтэй дээврийн дулаалгын багцаас эхлээд бүтэн дулаалгын багц хүртэлх сонголтуудыг санал болгож байна. Байшинд хэмжилт хийж, хаанаас дулаан алдагдаж буйг тодорхойлоод зөвхөн танайд тохирсон дулаалгын шийдлийг санал болгох бөгөөд мэргэжлийн бригадууд дулаалгын ажлыг хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм. Амины орон сууц, байшингийн зөвхөн дээврийг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь, бүтэн дулаалсан тохиолдолд 70 хүртэлх хувиар бууруулж чаддаг аж. Ийнхүү дулаан алдагдлыг багасгаснаар түлш, нүүрсний зардал буурч галлах давтамж ч багасдаг.
Та "Дулаан шийдэл” төсөл болон дулаалгын талаарх мэдээллийг 75052000 дугаарт холбогдох, www.dulaalga.mn вэбсайтад бүртгүүлснээр авах боломжтой юм.
Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Хөнгөлөлттэй "Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.