Ардчилсан намын өнөөдрийн Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батлав.
Хуралд, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих юм. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн "тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж тэдгээрийг төлөөлөгчид олонхын саналаар дэмжсэн тухай Ардчилсан намаас мэдээлэв.
Намын дарга болон тогтоолын төслүүдийг Улсын дээд шүүх бүртгэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.