Тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-н зөвлөмжийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар албаны байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгоод түүгээрээ тэтгэврийн зээлийг тэглэнэ. Хөгжлийн банк баталгаа гаргана.
700 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаад хаагдана. Банк бонд эзэмшигч болоод тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Нэг сардаа багтаж хууль баталж, бонд гаргана. Тэтгэврийн зээлийг хоёрдугаар сардаа тэглэнэ. Цаашид хуульдаа өөрчлөлт оруулаад тэтгэврийн зээлийг байхгүй болгоно. Ахмадууд тэтгэврээ бүрэн авдаг болно" гэсэн юм