• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

УИХ баталлаа ч баримтлах баталгаагүй “Алсын хараа 2050”

2020/01/06

"Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг Засгийн газрын тэргүүн хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын ирээдүйн хөгжлийн "Алтангадас” нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлно лээ. Үнэхээр ч энэ бол манай улсын сүүлийн 30 жилийг дүгнэж, 2050 он хүртэл буюу ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлох баримт бичиг, сайн хэрэг. Салбар салбарын эрдэмтэн, судлаач, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга, их, дээд сургуулийн захирал, удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд 1500 орчим хүний хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл, зүтгэл шингэсэн ажил. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих гэнэ.

Тэднийг зангидаж, удирдаж ажилласан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулан, мөрдөж ажилласан юм билээ. Гэвч тоогоор нь, бас гоё нэрээр нь бодвол гуравхан сая хүнтэй улсыг 30 жилийн хугацаанд гайхамшгийн охь болгочих байсан эдгээр 500 гаруй баримт бичгийн нэг нь "Алсын хараа 2050” болчих вий гэсэн болгоомжлолоос бултаж чадахгүй нь.

Шалтгааныг нь нэн ойрхон баталсан бодлогын томоохон баримт бичгээр жишээлэн хэлье. 2016 оны хоёрдугаар сард УИХ "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай тогтоол баталсан. Өөрөөр хэлбэл, 2030 онд хүрэх хөгжлийн бодлогоо бид дөрвөн жилийн өмнө тодорхойлчихсон. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд үүнд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх учиртай. Учир нь хүчин төгөлдөр мөрдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, намуудын эвсэл нь

мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна, үүнд нийцсэн, эсэхийг Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэх ёстой. Тиймээс өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй ялсан Ардын намын байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ч үүнд тулгуурлаж байгаа. Цаашлаад сүүлийн таван жилийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгүүд ч "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д захирагдаж буй. Дөрвөн жилийн өмнө уг баримт бичгийг баталмагц УИХ-аас үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг эл үзэл баримтлалд нийцсэн, эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулахыг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан. Аанай л өнөөдрийнх шиг сонгуулийн уур амьсгал хэдийн бүрдчихсэн, ажил хэрэгч байдал алдагдаж, амлалтад бялуурч явсан үе хойно энэ ажил хийгдээгүй. Ийнхүү "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцэхгүй байгаа бодлого, хөтөлбөрүүдийг шаардлагатай бол өөрчлөөрэй гэсэн чинь малгай болсон баримт бичгээрээ өнөөгийн Засгийн газар оролдож, бүр өөр "Алсын хараа 2050” боловсруулчих нь тэр.

Уг нь бэлэн, батлаад дөрвөн жил ч болоогүй, дахиад 10 жил баримтлах боломжтой бодлогын баримт бичиг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүстээ гологдох бодитой ганцхан шалтгаан байх учиртай. Тэр нь уг баримт бичиг муу боловсруулагдсан буюу баримталъя гэвч шаардлага хангахгүй байх явдал. Тэгвэл "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг ямар нэг байдлаар үнэлж, дүгнэсэн үү. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүн уг баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга тавьсан байдаг. Эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгуурт болгох, ингэхдээ өсөлтийг дэмжсэн, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлд олон ажил хийж буйгаа Засгийн газраас хариу мэдээлсэн. Ер нь эл бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон ажлууд хийж, тодорхой үр дүнд хүрч буйгаа онцолсон. Улмаар Үндэсний хөгжлийн газар байгуулан, бүх яам, Тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан газар, хэлтэс байгуулан ажиллаж буйгаа дурдсан байна. Тухайн үед буюу эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх баримт бичигт тусгасан 136 арга хэмжээний 99 нь "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-тай уялдаж байгааг асуулгын хариуд дурджээ. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай тогтоолын дагуу Засгийн газар хэрэгжилтийг нь хоёр жил тутамд УИХ-д тайлагнах ёстой. Дээрх асуулгын хариуд дурдсанаар эхний тайланг 2018 оны арванхоёрдугаар сард багтаан танилцуулах байсан ч өнөө хэр алга. Өөр, илүү олон жилийн хөгжлийг зурагласан У.Хүрэлсүхийн Засгийн газраас одоо ийм тайланг хүлээх нь илүүц биз. Угтаа АН-ынхны "сэхээн амьдруулах тасагт оруулсан” эдийн засгийг энгийнх рүү шилжүүлсэн гавьяа Ардын намынхных, ингэхдээ ямар нэг бодлого, хөтөлбөр баримталсан бол тэр нь "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баймаар сан.

Нөгөө талаас 2016 оноос мөрдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран урт, дунд, богино хугацааных байхаар заасан байдаг. Тухайлбал, "Урт хугацааны буюу 15-20 жилд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал байна” гэж уг хуулийн 6.2-т заасан аж. 15 жилийн хөгжлийг зурагласан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” дөрвөн жил бололгүй нүд аних гэж байхад 30 жил "наслах” учиртай "Алсын хараа 2050”-ийг ямархан ирээдүй хүлээж буй бол.

Гэтэл уг хуулиас анзаарахгүй өнгөрч боломгүй нэг заалт нь хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй тодорхой нөхцөл, шалтгааныг хуульчилсан явдал юм. Тодруулбал, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон, гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, Үндсэн хуулийн 25.2-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд л гар хүрэхийг зөвшөөрсөн байгаа юм. Хамгийн гол нь 21.3-т нь "Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэж тов тодорхой заасан байна.

Үндсэндээ энэ бол бидний 30 жилийн алдааны илэрхийлэл. Баримт бичиг, бодлого, хөтөлбөр нь муудаа биш, түүнийг хэрэгжүүлдэггүй, хэн дуртай нь өөрчилж ирсэн нь хөгжлийн түүчээ биш, тушаа болсныг илтгэж буй хэрэг. Ямар сайндаа л хуульд ийм хориглолт, хязгаарлалт хийх билээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэхүү хөгжлийн баримт бичгийн төслийг анх удаа олон улсын стандартын дагуу боловсруулж, санхүүгийн тооцоо, эрсдэл хийгээд хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг хүртэл тооцон, хөрш орнууд болон бусад гадаад талын нөлөөг харгалзан үзсэнээ онцолсон. Гэхдээ тэр сүүлийн 30 жилийн алдаа, дутагдлын нэгдүгээрт, төрийн тогтворгүй байдал эрэмбэлэгдэж буйг ч хэлсэн нь юутай үнэн. Олон улсын стандартын дагуу ямар ч сайн баримт бичиг боловсруулсан бай дараагийн УИХ, Засгийн газар, ер нь эрх авсан хэн ч гэлээ малгай болсон бодлогоор тань оролдож, өөрчлөөд эхэлбэл бид улсаараа хол явахгүй ээ. Хэдийгээр "Алсын хараа 2050”-ийг хараахан батлаагүй ч баталлаа гэхэд биелүүлэх баталгаа алга.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

2019/11/15

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

2019/11/11

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

2019/11/05

У.Хүрэлсүхийн төрсөн дүү барилгын салбарыг самарч дууслаа

2019/01/10

У.Хүрэлсүх БНСУ-тай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

2018/01/15
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola