Улс тунхагласны баярын өдөр Монгол улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан болон Төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нар хамтран "ГАНЦХАН ЗАЯАХ ЭХ ОРОН " тоглолт энэ сарын 26-нд MPM event hall-д нийгмийн хариуцлагын хүрээнд 50 %-ийн үзэгчидтэй болон ирсэн үзэгчдээс газар дээр PCR түргэвчилсэн тест аван оруулж халдвар хамгааллын дэглэмээ сайтар барин амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.