Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 436,199,250.15 төгрөгийн үнийн дүнтэй арилжлаа. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Мик холдинг" (MIK+14.87%), "Улсын их дэлгүүр" (UID+14.39%) болон "Цагаантолгой" ХК (TSA+12.63%)-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин "Жидакс" (SOH-14.29%), "Монгол алт" (ERS-13.03%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,021 ширхэг нэгж эрхийг 25.1 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 12 ширхэг үнэт цаасыг 1.1 сая төгрөгөөр арилжив. Мөн багцын арилжаанд 13.5 сая ширхэг үнэт цаасыг 1.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.18 хувиар өсөж, 43914.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,942,320,044,961.10 төгрөг боллоо.