Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллана.
Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг. Одоогоор Замын-Үүд болон Гашуунсухайт боомтууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүд боомтоор чингэлэг тээврийн ачааг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бол Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, 16 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал тээвэрлэн гаргаж байна. Урд талын боомтуудаас Шивээхүрэн боомт хаалттай байна. Тэгвэл хойд хилийн боомтуудаас Алтанбулаг, Цагааннуурын зэрэг боомтууд хэвийн ажиллаж байна. Алтанбулаг боомтоор өдөрт 50 тээврийн хэрэгсэл, 30 хүн нэвтрүүлж байна. Иргэдийн хувьд зайлшгүй албан хэргээр яваа болон ОХУ-д сурч буй оюутнууд байгаа аж.