БНХАУ Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох олон улсын нэр хүндтэй зочид, төлөөлөгчдийн нэрийг албан ёсоор зарласанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтжээ. Тэрбээр бусад орны өндөр дээд албан тушаалтнууд болон төлөөлөгчдийн хамтаар олимпын нээлтийн ёслолд оролцоно.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Бээжин хотод зохион байгуулагдах олимпын нээлтийн ёслолд /ирэх сарын 4-6-ны өдрүүдэд/ оролцох гадаадын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийг угтан авах хурлыг зохион байгуулсан байна.
Олимпын нээлтийн ёслолд Монгол, ОХУ, Сингапур, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Египет, Саудын Араб, Катар, Серби, Аргентин, Тайланд тэргүүтэй 20 гаруй орны төрийн тэргүүн, хаан, ерөнхий сайд зэрэг өндөр дээд албан тушаалтнууд болон ОУОХ, ДЭМБ, НҮБ зэрэг 10 орчим олон улсын байгууллагын удирдлагууд оролцох юм.