Уран гулгалтын багийн тэмцээний үзүүлбэрийн дараа ОХУ-ын баг Бээжингийн Олимпын наадмын медалийн жагсаалтад тэргүүлж байна.
Өнөөдөр болсон уран гулгалтын багийн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль хүртсэн байна. Хоёрдугаар байрыг АНУ-ын уран гулгагчид, гуравдугаар байрыг Японы тамирчид тус тус эзэлжээ.
Оросын тамирчид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тус улсын баг тамирчдын анхны алтан медалийг цаначин Александр Большунов скиатлоны төрөлд авчирчээ. Мөнгөн медалийг цаначин Наталья Непряева, Денис Спицов нар скиатлоны төрөлд, хүрэл медалийг Анастасия Смирнова цанын чөлөөт үзүүлбэрийн "могул” төрөлд, мөн биатлончдын холимог буухиа төрөлд хүртсэн байна.
Медалийн жагсаалтад хоёрдугаар байранд Норвегийн баг (2-0-1), гуравдугаар байранд Шведийн баг тамирчид (2-0-0) бичигдэж байна.