• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Хоёр байшингийн дунд “төөрсөн” дуулиант хэргүүд

2020/01/09
 
Хэдэн он дамжин шалгасан дуулиант хэргүүд бэлэн болж баримт нотолгоотойгоо прокурор, шүүхэд очдог. Гэтэл энэ хоёр байгууллагын дунд "төөрөөд” сураг алдарчихдаг нь цөөнгүй байдгийг хуулийнхан ч хэлдэг. Энэ дунд улс орны эрх ашиг, ард түмний хувь заяа давхар яригдах хэмжээний "том” хэргүүд ч бий. Гэтэл хуулийн цоорхой, хуйвалдаанаар ял завшиж байгаад олон нийт эгдүүцэж буй юм.  2019 онд л гэхэд АТГ-аас 156 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу хүргүүлсэн ч оны төгсгөлд 68-ыг нь эцэслэжээ. Өөрөөр хэлбэл, 88 хэрэг буюу талаас илүүг нь шийдвэрлээгүй байна гэсэн үг.
Ер нь АТГ-ын мөрдөгч­дийн бүтэн 5-10 жилийн нойр, хоолоо хугасласан хөдөлмөр прокурор, шүүхийн шатанд очоод замхарсан нь ч цөөн биш. Шалгагдаж байгаа хүмүүс нь шүүхэд гомдол гаргаж хугацаа хождог "мода” ч дэлгэрлээ. Зарим нэг хэрэгт шүүх, прокурор нь хоорондоо цаас шидэлцэж урагшлахгүй, ухрахгүй цаг нөгчөөсөөр цагаадаж сүүлдээ хохирлыг төр барагдуулдаг болж хувирав. Ту­хайл­бал, "Эрдэнэт” үйлд­вэрийг барьцаанд тавьж, Африкийн Стан­дарт банкнаас 170 сая ам.дол­ларын зээл авсан "Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн хэрэг арван жил яригдсаны эцэст хэрэгсэхгүй болсон. Зээл авсан үйл явц 2009 онд өрнөж, 2013 онд  мэдээлэл ил болсноор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага 5-6 жил шалгаад эцэслэж чадалгүй хуулийн цоорхойгоор цагаатгалаа. Өөрөөр хэлбэл, Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү ялалт байгууллаа. Мөн 17 тэрбум төгрөгт холбогдож 4-5 жил шалгагдсан ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн,  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг ч оны өмнөхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан.
Тэгвэл олон нийт, улс орны эрх ашгийг хөндсөн дуулиант хэргүүд шүүх, прокурорын хаана нь төөрч, гацаад байна вэ.
С.БАЯРЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЭЗЭЭ УНШИЖ ДУУСАХ ВЭ
Ерөнхий сайд асан С.Баярыг 2015 онд АТГ шал­гаж эхэлж байв. Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байцаалт авч, цагдан хориод байсан юм. Тэгвэл хэдэн он дамжин шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд С.Баярын хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан. Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.
Ч.САЙХАНБИЛЭГ, САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРЭГ ГАЦАВ УУ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй хол­боо­тойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Тэг­вэл төрийн өндөр албан тушаалт­нуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн хуулийнхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  интерполоор эрэн сурвалжилж эхлээд сар гаруй болж байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явсан экс Ерөнхий сайд Монголд ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулж, сураггүй бол­сон ч АТГ-ынхан  байршлыг нь тогтоосон. Харин оны өмнө буцаж ирэх үүргээ биелүүлээгүй учраас албадан авчрах дээрээ тулаад байгаа гэнэ.
ШҮҮГЧ НАРЫН ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ОЧООД ДӨРВӨН САР БОЛЛОО
Ерөнхийлөгчийн зар­ли­гаар нэр бүхий 17 шүүг­чийн бүрэн эрхийг өнгөрсөн зургаадугаар сард түдгэл­зүүлсэн. Тэдний зургааг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бол бусдыг нь өөр төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж буйг АТГ мэдээлж байв.
АТГ Салхитын мөнгөний ордтой холбоотой хээл хахууль авсан үндэслэлээр зургаан шүүгчийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүл­сэн ч өнөөг хүртэл сураг алга.
АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДАХИН МӨРДӨНӨ
Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан Ш.Батсайханыг АТГ 2017 онд шалгаж эхэлсэн. Тэрээр 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн "С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн "ERP” цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон байдаг. Ш.Батсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорт буцаажээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх юм.
ЖДҮ-ИЙН ХЭРЭГ ХЭРХЭХ ВЭ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох ЖДҮ-ийн хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд гурван сар өнгөрөв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хурлын үеэр яллагдагч нар нь  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийг нь шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Тэгвэл шүүхийн шийдвэрийг нийслэлийн прокурорын газраас эсэр­гүүцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Ин­гэс­нээр Б.Батзориг нарын хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар бус ердийн байдлаар шийд­вэрлэх юм.  Гэвч одоогоор хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл алга.
Б.ХУРЦЫГ ДАХИН ШҮҮХ ШИЙДВЭР ДӨРВӨН САРЫН ӨМНӨ ГАРАВ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр өнгөрсөн оны хавраас шалгаж эхэлсэн.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн  буруутгаж  өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Шүүх хурал зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хэрэгт прокурор эсэргүүцэл бичээд дөрвөн сар болж байгаа ч өнөөг хүртэл хурлын тов гараагүй байна. Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн шүүх  "Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчин­гүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаах” шийдвэрийг гаргасан байна.
М.ЭНХСАЙХАНЫ ХЭРГИЙГ ОНЫ ӨМНӨ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн зургадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид  саатуулж байв.  Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татаж улмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнөхөн прокурорт шилжүүлжээ.
ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУСАН БАЙЦААГЧДЫН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮНЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусныг мөр­дөгч нар илрүүлсэн. Тэгвэл тэрбумаар хэмжигдэх авли­гын хэргээр шалгагдаж бай­сан мэргэжлийн хя­нал­тын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг  Чингэлтэй дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингэхдээ заримд нь торгууль ногдуулсан. Гэвч шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар есдүгээр сард дахин шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ.
Энэ мэтээр олон хэрэг гацаж, зарим нь дарагдаж байж ч мэдэх. Тэрдунд улс төрийн нөлөөтэй, дээ­рээс "захиалгатай” гэх хэргүүд ч мэр сэр бий. Ту­хайл­бал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх хуулийн байгуул­лагын мэдээлэл ирэх оны сон­гуулийг угтсан "мэх” гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Мөн оны төгсгөлд Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэ­лийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.Уянга


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Ерөнхий прокурорыг дарамталсан бүлэглэлийнхэн хэн бэ

2020/01/07

Байлдааны сум зарж баригдсан Б.Баярааг 5 жил хоригдох ял хүлээж байгаа юу

2020/01/03

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг судалжээ

2019/06/06

“Эрдэнэ зам” Компанийг Г.Өлзийдүүрэн гэгч залилж, өөрийнхөө нэр дээр авсан уу

2018/05/15

Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

2018/01/30
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola