Сайжруулсан түлшний картыг хэрэглэж буй гэр хорооллын иргэд картаа хаяж гээгдүүлсэн болон үрэгдүүлсэн нөхцөлд Хэрэглэгчийн төвийн 7011-9400 дугаарт хандан шинээр захиалан авах боломжтой талаар нийслэлээс мэдээллээ.
Ингэхдээ юуны өмнө хуучин картаа хаалгах юм. Картаа дахин авахын өмнө "Чингис хаан" банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 төгрөг тушаана. Хүлээн авагчийн нэр дээр ТТТ картын хураамж болон шилжүүлгийн утга дээр овог, нэр, регистрийн дугаар бичнэ.
Улмаар "Тавантолгой түлш” ХХК-ийн төв байрны (Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б байр) 115 тоотод байрлах "Мэдээллийн төв”-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ картаа өдөрт нь авах юм. Хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн нөхцөлд ингэж захиалж авах бөгөөд харин анх удаа авах гэж буй бол харьяа дүүрэг, хороонд хандах юм.