УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн гараас өргөн мэдүүлсэн "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх "Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-гаар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгажээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Д.Ганбат, Н.Учрал нарын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.