Монгол Улсын 21 аймгийн шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар "Хөвсгөл цом 2022" тэмцээнийг эх орны хоймор нутаг болох Хөвсгөл аймагт ирэх сард зохион байгуулна.
Дэлгэр сайхан зун цагт орон нутгийн шатарчдыг нэгтгэсэн шинэлэг гэгдэж буй тус тэмцээн улсын аваргын статустай анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой байна.
"Хөвсгөл цом 2022" тэмцээн 7 дугаар сарын 1-2-нд Мөрөн хотноо болно. Монголын шатрын холбоо, Хөвсгөл аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулах анхдугаар тэмцээнийг Баялаг ард групп, Мөрөн вилла ХХК ивээн тэтгэж, Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ зэрэг байгууллагууд дэмжин ажиллах юм байна.