Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан 10 цагаас Төрийн ордонд болно.
Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатарын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хааны танхимд тус тус хуралдаж, хуралдааны дараагаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.
Мөн УИХ дээр байгуулагдсан доорх ажлын хэсэг хуралдана. Үүнд:
-"Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /Хаалттай/
-Зам, тээврийн хөгжлийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах
-"Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /Хаалттай/
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
-Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус хуралдахаар товлогджээ.
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаана