"Twitter” олон нийтийн сүлжээг хөгжүүлэгчид текст форматлах функц нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Илон Маск ням гарагт мэдээлжээ.
"Энэ улирлын сүүлчээр бид мөн тодруулах, доогуур зураас тавих, үсгийн хэмжээг томруулж, жижгүүрлэх гэх мэт хамгийн энгийн форматлах функцүүд нэмж оруулна" гэж И.Маск өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.
Эдгээр сонголтууд нь үндсэндээ урт жиргээнд зориулагдсан гэж тэрбээр тайлбарлав. Ийм урт жиргээг хэрэглэгчид хоёрдугаар сард оруулах боломжтой болно гэж тэрбээр нэгдүгээр сарын 7-нд мэдэгдсэн. Гэхдээ шинэ хэрэгслийг богино жиргээнд ч ашиглаж болох аж.