Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулсан байна. Энэ талаар Л.Наранбаатар өөрийн твиттэр хуудсаараа жиргэж олонд мэдэгджээ. Тэрээр, "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" гэжээ.
Ямар шалтгааны улмаас ийнхүү саатуулагдаад байгаа нь тодорхойгүй ч ЕТГ-ын дарга З.Энхболдтой үл ойлголцсон маргааны улмаас түүнийг баривчилсан байж магадгүй гэж хардах хүн цөөнгүй байна. Учир нь "ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах "СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар ярьж байж ээ.
Эх сурвалж: Mongolcomment.mn