Өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын чуулганд оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тайлбар хийх үеэрээ "Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, зайлуул” хэмээсэн. Тэгвэл казино "судлагчдын” гишүүдийн ХОМ-ийг хүргэе.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тайлбар хийх үеэрээ "Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, зайлуул” хэмээсэн. Тэгвэл казино "судлагчдын” гишүүдийн ХОМ-ийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 170 сая төгрөгийн хадгаламжтай
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан жилийн 55 сая төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 38 сая төгрөгийн орлоготой гэжээ. Гишүүнийх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай, өвөлжөө хаваржааны гурван газартай. Эдгээр нь 969 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Мөн 160 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 170 сая төгрөгийн хадгаламжтай, "Шихихутуг" Их сургуулийн 60 хувийг эзэмшдэг гэжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 42 сая төгрөгийн жилийн орлоготой
Казинод байгаа зурганд хамгийн тод гарч, олон нийтийн шүүмжлэлд өртсөн эрхэм бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн. Түүний хувьд жилийн 42 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь жилийн 40 сая төгрөгийн орлоготой. Нийтийн нэг орон сууцтай. Энэ 188 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Toyota,Crown маркийн 10 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай, 15 сая төгрөгийн үнэлгээтэй малтай, 10 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай.
ХОМ-ын мэдүүлгээс харахад бүлгийн даргын хөрөнгө Д.Лүндээжанцан гишүүнээс хэд дахин бага байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зургаан сая төгрөгийн хадгаламжтай
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат жилийн 29 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь хоёр сая төгрөгийн орлоготой байна гэдгээ 2018 оны ХОМ-тээ мэдүүлсэн байна. Тэднийх хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай нэг байртай бөгөөд эдгээр нь 916 сая төгрөгөөр үнэлэгджээ. Мөн Д.Эрдэнэбат гишүүн Ланд-200 маркийн хоёр автомашинтай бөгөөд 222 сая төгрөгийн үнэлгээтэй, 86 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, таван сая төгрөгийн газартай, зургаан сая төгрөгийн хадгаламжтай. Нийт дөрвөн компаниас хувь эзэмшдэг байна.
Элчин сайд Б.Чулуунхүү 251 сая төгрөгийн жилийн орлоготой
Гишүүдтэй хамт казино "судалсан" бас нэг эрхэм бол элчин сайд Б.Чулуунхүү. Түүний хувьд 2018 оны ХОМ-тээ жилийн 251 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 31 сая төгрөгийн жилийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Мөн 100 сая төгрөгийн нэг орон сууцтай, 48 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, 138 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ мэдүүлжээ.