Төрийн ордон түүхэндээ анх удаа хар зах болжээ. Учир нь өнөөдөр /2020.01.27/ төрийн ордны 2 давхарт "Үндэсний баяраараа Үндэсний бүтээгдэхүүнээ" үндэсний үйлдвэрлэгчдийн цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна.
Хоёрхон л өдрийн өмнө Корона вирусын халдвар газар авч БНХАУ улсад онц байдал зарлан уг вирус 13 улсад илэрсэн талаар мэдээлж, улсын онцгой комисс хуралдан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, сургууль, цэцэрлэгийн хичээлийг зогсоон хорио цээр тогтоогоод байсан ч Төрийн ордонд энэ хорио цээр нь хамаарахгүй бололтой.
Өнгөрсөн жил төрийн ордонд хүн амины хэрэг гарч байсан бол энэ жил хар зах болжээ. Гайхамшиг үргэлжилсээр..
XOT.mn