Өмнөд хөршид гарсан шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар энэ оны хоёдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирусний халдвар тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан аж.
Харин ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож зарлахаар болсон гэж Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.