Лхагва гарагт Тайваны засгийн газар хуралдан коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын эх газарт амьдардаг иргэдийг эх нутагтаа оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн байдлаар Тайваньд халдвар авсан 11 иргэд бүртгэгдсэн ба цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэж эрх баригчид үзэж байгаа тул ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдалд илүү анхаарч ажиллан чангатгах арга хэмжээг авч 14 хоногийн хориг тавих болжээ.