Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл гадаадад суух Элчин сайдаар томилогдсон тул ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр халаагаа Д.Ганболдод өгчээ.
Д.Ганболд нь 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байв.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул тэрбээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг, статистикч-эдийн засагч мэргэжилтэй, ЭЗ-ийн ухааны магистр аж.