• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн өөр өдөр казино тоглосон байж болно шүү дээ

2020/02/06

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгуулиар орон нутагт 52, нийслэлд 24 мандаттай байхаар хуульчиллаа. Сөрөг хүчний хувьд нийслэлийн мандатын тоог бууруулбал, улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Одоо ямар арга хэмжээ авах вэ. Та энэ асуудлаас болж С.Бямбацогт гишүүнтэй ширүүхэн маргалдсан байх аа?

-Нийслэлийн 28 мандатыг дөрвөөр цөөлж, орон нутагт нэмэх шийдвэрийг олонхоороо хүч түрэн гаргасан л даа. Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байна. Стратегийн ач холбогдлоор нь авч үзвэл нийслэл яалт ч үгүй олон мандаттай байх ёстой. Гэтэл угаас цөөн байсан хотын мандатыг бууруулсан нь буруу. Ер нь мэдээлэлд ойр, асуудлыг бодитоор харж чаддаг нийслэлчүүдээс эрх баригчид их жийрхэж байгаа юм байна. Хоёрдугаарт, орон нутгийн сонгогчдыг их дорд үзлээ. Тэднийг мэдээлэлгүй, аливаа зүйлээр хуурч, тархийг нь угаахад амар гэдэг байдлаар харж байх шиг байна. Одоо орон нутгийн сонгогчид нийслэлчүүдээс огт дутахааргүй болсон. Өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй болсон. Тиймээс би тэднийг андуураад байгааг нь зориуд анхааруулсан юм.  Хаана ч байсан ард түмэн дүнгээ тавина. Үүнээс болж С.Бямбацогт гишүүнтэй маргасан. Угаасаа ард түмэн тэдэнд дүнгээ тавьж, арга хэмжээ авна.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ далд байдлаар тодруулж байгаа гэсэн. Танай намын нэр дэвшигчид тодорхой болж байна уу?

-Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуульд бүхий л улс төрийн бүх нам өөрсдийн хэмжээнд бэлтгэлээ хангаж оролцдог. Ардчилсан нам ч гэсэн сонгуульд оролцох бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд АН үндсэндээ дотоод шинэчлэл рүү анхаарч ажилласан. Үзэл баримтлал, үндсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтаа шинэчиллээ. Бүлэг фракцын талцал хуваагдлыг байхгүй болголоо. Нэгдмэл үзэл баримтал, үндсэн дүрэм, нэг намтай байх нөхцөлийг хангаж чадлаа гэж үзэж байгаа. Одоо сонгуульд оролцоход хамгийн гол зүйл нь нийгэм эдийн засаг, улс төрийн чиглэлээр гарах намын мөрийн хөтөлбөр байна. Мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг улс орон даяар амжилттай хийж байгаа. Улс даяар шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, зарим үйл ажиллагаанд хориг тавьсан. Үүнээс шалтгаалан нөхцөл байдалдаа тохируулан цахимаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Нэр дэвшигчдийн хувьд бүгд бэлтгэл хангаж байгаа. Намын Үндэсний бодлогын хороонд 410 гишүүн бий. Мөн Үндсэн дүрэм, Дотоод сонгуулийн хорооны гишүүд нэмэгдээд нэр дэвших эрх хадгалж буй 440-өөд хүн бий.

-Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин авах шийдвэр гаргасан. Дэнчингийн 30 хувиа өгсөн хэчнээн хүн байгаа вэ?

-Байгууллагын нууц учраас дэнчингийн урьдчилгаа өгсөн хүмүүсийн тоо, нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Ер нь, АН санхүүжилтийн эх үүсвэр, тайлан тодорхой байх уриалгыг гаргаж ийм шийдвэр гаргасан. Бид бохир мөнгө сонгуульд ашиглахгүй гэдэг байр суурь баримталж байгаа л хэлбэр. Өнөөдөр аль ч улс төрийн хүчин тодорхой хэмжээний зардал гаргана. Зардлаа тухайн нам нэр дэвшигчидтэйгээ хамтран хандив босгох замаар олно. Тиймээс өөртөө тодорхой хэмжээний хүрээлэл бий болгосон, мөнгөн болон бусад хандив тусламж босгох хэмжээний өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрч л хол явдаг. Аль ч улс оронд ийм жишиг бий. Ингэж чадахгүй хүн хол явахгүй. Тиймээс энэ шийдвэр нэг шалгуур гэсэн үг.

-Та намын удирдлагыг авсан цагаасаа лидергүй нам болно гэж хэлсэн. Харин ийм үед АН-д олон танигдсан лидер цөөн байгаа нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Олонд танигдсан, олон жил УИХ-д суусан хүмүүсийг лидер гэж харах нь маш том эндүүрэл. АН олон мянган лидертэй. Ялангуяа сүүлийн үед мэдлэг, боловсрол, чадвартай залуус олноороо манай намыг сонгосон. Тэнд ирээдүйн лидерүүд өсөж, намын үйл ажиллагаанд оролцож байна. Нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэж олонд танигдсанаараа түрий барьж, үргэлж лидер байх гэж оролдох нь боломжгүй зүйл. Чадалтай залуу үе гарч ирнэ. Тэгэхээр лидер гэдэг нь харьцангуй ойлголт.

-АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд суудлаа 30 сая төгрөгөөр наймаалцахаар ярилцаж буй бичлэг ил болсон. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хувь хүн хоорондын харилцааны алдаа гарсан байна лээ. Бие биеэ янз бүрийн байдлаар үгүйсгэх, тухайн үед асуудлаа буруу ойлголцсоноос болж ийм асуудал үүссэн юм билээ. Олон зуун мянган гишүүнтэй нам дотор байтугай хүн хоорондын харилцаанд гардаг л зөрчил. Манай намд янз бүрийн суудал наймаалцах боломж үндсэн дүрмээрээ байхгүй. Нэг дарга дангаараа шийдвэрлээд хэн нэгийг албан тушаалд томилох эрх байхгүй шүү дээ. Бүх гишүүнээс санал авч, сонгодог дүрэмтэй. Нэг хүнийг шууд дарга болгоно гээд болчихдог асуудал биш.

-Намын гишүүд чинь сандал суудлаа ингэж наймаалцах нь асуудал биш үү?

-Энэ бол боломжгүй зүйл. Зориуд санаатайгаар дэвэргэж, олон нийтийн сүлжээнд тавьсан. АН-ын нэр хүндийг унагаж, харлуулах гэсэн оролдлого.

-УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Австралийн Сидней хотод албан томилолтоор явж байхдаа казино тоглосон мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Тухайн үед та "Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй. Ороод л гарсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгвэл Д.Эрдэнэбат гишүүний гурван цаг казино тоглосон баримт байгаа гэх мэдээлэл саяхан цацагдлаа. Та худал мэдээлэл өгсөн юм биш үү?

-Баримтаа гаргаад тавь л даа. Зураг гаргасан байна лээ. Өмссөн хувцаснаас нь эхлээд л өөр байна. Би худлаа яриад яах вэ дээ.

-Өөр өдөр тоглосон байх магадлалтай шүү дээ?

-Өөр өдөр тоглосон байж болно. Өмнө нь хэдэн жилийн өмнө ч тоглосон байж болно шүү дээ. Хүний л асуудал. Би худлаа яриад яах вэ дээ. Д.Тогтохсүрэн гишүүнтэй авахуулсан зураг, сүүлд гаргасан зургийг нь харьцуулаад харах биз. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед ямар ч эвлүүлэг хийж чадна. Хэн ч андуурахаар эвлүүлгийг дураараа хийдэг болсон.

-Хэрвээ казино тоглосон нь батлагдвал ямар нэгэн арга хэмжээ авах дүрэм бий юү?

-Баримтаа гарга л даа. Ер нь, АН-ын нэр хүндийг унагаах гэж юу ч хамаагүй цацах юм.

-УИХ-ын 2019 оны намрын чуулган хаалаа. Сөрөг хүчний хувьд намрын чуулганы үйл ажиллагааг хэр үнэлж байна вэ?

-Намрын чуулганы үр дүн туйлын бага байлаа. Улс орны нийгэм, эдийн засагт тодорхой өөрчлөлт авчрах хэмжээний шийдвэр гарсангүй. Эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтоо биелүүлэх ямар нэгэн бодит ажил хийгээгүй. Тоон үзүүлэлтээр жишээ хэлэхэд, дөрвөн жилийн хугацаанд жил бүр алдагдалтай төсөв баталлаа. Алдагдлын хэмжээ есөн их наяд төгрөг давчихлаа. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар өслөө. Иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх бодит өөрчлөлт гарсангүй. Орлого бодитоор нэмэгдсэнгүй. Эрх баригчид өндөр бүтээмжтэй ажиллалаа гэнэ. Ямар бүтээмж гаргасан юм бэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс оронд хэрэгтэй ямар өөрчлөлт оруулсан бэ. Ард түмний амьдралд мэдэгдэхүйц ямар өөрчлөлт гарав. Юуг сайн үр дүн гэж хэлээд байгаа юм бэ. Эдгээрийг бодвол ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй.


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

НЗДТГ: Бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй

2020/01/28

УИХ-ын даргын “казино”-тай айлчлал

2020/01/20

Б.Дэлгэрмаа: "Хөдөөний парламент"

2020/01/13

Б.Найдалаа: Хотын сонгогчдын эрхийг хязгаарлавал Цэцэд хандана

2020/01/08

УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”

2020/01/08
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola