Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ.
Мөн тухайн өдөрт коронавирусээр халдварласан 3281 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрчээ. Ням гарагт нас барсан хүмүүсийн 91 нь Хубэй мужид бүртгэгджээ. Мөн 632 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.
Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ.