Коронавирусний халдвар илэрсний улмаас тусгаарлагдсан "Diamond Princess” аяллын хөлөг онгоцноос өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг эрэг рүү нүүлгэн шилжүүлж эхэлсэн тухай Asahi телевизээр мэдээлжээ.
Японд шинэ төрлийн коронавирусний халдварын 161 тохиолдол бүртгэгдсэний 135 нь "Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм. Йокохама боомтын ойролцоо тусгаарласан уг хөлөг онгоцон дээр 3700 хүн байгаа ажээ.
Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, зорчигчдын тал гаруй хувь нь 70-аас дээш насны хүмүүс бөгөөд хоёрдугаар сарын 10-ны байдлаар 1850 зорчигч инсулин зэрэг чухал эмүүдийг өгөхийг хүссэн байна.