Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тооллогын товыг тогтоов. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг "Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолов.