Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмч ажилтнууддаа "Шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүд, зоонозийн ХӨ-нүүдийн эмнэлзүй, тархвар судлал, оношлогоо, халдвар хамгааллын арга хэмжээ, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, сэжигтэй тохиолдлуудын үед шинжлэгдэхүүн авах, тээвэрлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэл” -ийн чиглэлээр мэдлэг сэргээх 2 өдрийн 1 кредиттэй, сертификаттай сургалтыг ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран 4-р сарын 17, 18-ны өдрүүдэд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.
Хэзээ ч хаяанд ирчихэж болзошгүй аюулын өмнө эмч эмнэлгийн ажилтнууд маань, өөрийгөө ч , бусдыгаа ч эрсдэлд өртүүлэхгүй байхын тулд мэдлэг, ур чадвар, дадал эзэмшсэн байх хэрэгтэй байдаг. Иймээс мэдээлэл сонсож, туршлага судалж, дутуугаа гүйцээж бэлэн байх явдал маш чухал. Эмч мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай мэдээллүүд таны сонорт хүрэх болно. ЗӨСҮТ-өөс дээд шатлалын мэргэжилтнүүд хичээлийг заах юм.
Сургалт Мягмар гаригийн өглөө 08.30 минутаас эхэлнэ.