• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

“Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын маргаан “Ариг” банкийг хүнд байдалд оруулжээ

2020/02/14
 
- Б.Эрдэнэбат хүүхдүүдийнхээ 10 тэрбумын хадгаламжийг татав -
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын хувь заяа шил шилээ даран бүрхэг болов. Өнгөрсөн жил "Капитал” банкны хувь заяаг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан шийдэж, бүрэн эрхт төлөөлөгч томилоод, эд хөрөнгийг нь худалдан борлуулж байна. Үзүүлэлтээрээ бусдыгаа бодвол арай дээр байсан уг банкийг татан буулгасан ч Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авч чадахгүй байгаа нь өдгөө хүртэл олны анхааралд байсаар. Түүний араас "Чингис хаан” банк дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой хээл хахуулийн хэрэг олны анхаарал татсан хэвээр. Хамгийн сүүлд "Ариг” банкны үйл ажиллагаа доголдсон нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг түгшээх боллоо. Арилжааны банкуудыг шигших бодлого Төвбанкнаас явуулж буй гэлцдэг. Тиймдээ ч активаа өсгөх, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагаа өндөрсгөж буй. Зарим арилжааны банканд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулахаа больчихвол уг нь шигшигдэж, чанартай хэдэн банк үлдэнэ гэх бодолтой нэг бус хүн бий. Илүүг үл нуршин "Ариг” банк санхүүгийн хүндрэлд орж, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдох болсон шалтгааныг өгүүлье.
ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД МӨНГӨӨ ТАТСАНААР АКТИВ НЬ БУУРЧЭЭ
"Ариг” банкны санхүү хүндэрсэнтэй холбоотойгоор тус банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ сарын 19-нд хуралдуулахаар бүрэн эрхт төлөөлөгч нь товлон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа. Тус банканд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч нэгдүгээр сарын 25-нд томилсон юм. Банкны тухай хуулийн 48.1.15-д "Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах”-аар заасан байдаг. Мөн хуулийн 49.1-т "Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай, тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгч томилж болно” гэснийг үндэслэн Д.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилоод байгаа юм.
Чухам яагаад ийм арга хэмжээ авах болов гэдгийг эх сурвалжуудаас тодруулахад "Ариг” банкны үүсгэн байгуулагч, "Эрэл” компанийн Б.Эрдэнэбат болон "Улаанбаатар импэкс” буюу "Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайхан нарын маргаанаас үүдэлтэйгээр тус банк санхүүгийн хүнд байдалд орсон. Б.Эрдэнэбат нь хувь нийлүүлэгч Ш.Баярсайханыгаа залилснаас болсон бололтой” гэсэн мэдээлэл бидэнд өгөв. Үүнийг бид лавшруулан чухам болсныг тодрууллаа. "Улаанбаатар импэкс” ХХК-ийн захирал, "Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан анх цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат болон тус банкны гүйцэтгэхзахирлын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан аж.
Түүнээс гадна Монголбанкнаас тус банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, ТУЗ-ийг нь хуралдуулах талаар сануулан хандаж байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө илгээсэн бололтой. "Ариг” банкны цахим хуудас дахь мэдээлэлд дурдсанаар "Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбат нь банкны хувьцааны 60.46, "Улаанбаатар импэкс”-ийн 100 хувийг эзэмшигч Ш.Баярсайхан банкны 39.54 хувийг эзэмшдэг юм байна. "Дэм санхүүгийн нэгдэл” нь банк, cанхүүгийн салбарт төвлөрөн ажилладаг бол "Улаанбаатар импэкс” нь "Номин холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээний салбарт ажилладаг гэжээ.
Бидэнд олдсон мэдээллээр "Ариг” банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 35 тэрбум төгрөг байгаа бөгөөд Монголбанкнаас 2018 онд уг хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлага өгсөн ч гол хоёр хувьцаа эзэмшигчийн маргаанаас үүдэн өнөөг хүртэл уг болзлыг биелүүлээгүй гэнэ. Тэдний маргаанаас үүдэлтэйгээр хадгаламж эзэмшигчид нь ч мөнгөө татаж, Монголбанк зарим үйл ажиллагааг нь хязгаарласнаар "Ариг”-ийн санхүү дэнжигнэх болсон юм байна. Тухайлбал, өөрийн хөрөнгөө 35 тэрбумд хүргэтэл 20 саяас дээш дүнтэй хадгаламж татах, шинээр зээл олгохгүй байх, банкны баталгаа, батлан даалт гаргахыг нь хязгаарласан аж. Түүгээр ч зогсохгүй 2019 оны зургадугаар сард 150 тэрбум байсан актив нь хадгаламж эзэмшигчид мөнгөө татсанаар 120 гаруй тэрбум болтлоо буурсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Б.ЭРДЭНЭБАТЫН КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БОЛОН ХААН, ХАС БАНКНААС АВСАН ЗЭЭЛҮҮД НЬ ЧАНАРГҮЙ
"Ариг” банкны толгой компани болох "Дэм санхүүгийн нэгдэл”-ийн эзэн Б.Эрдэнэбатыг "Эрэл”-ийн захирал, Эх орон намын дарга гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Тэрбээр "Эрэл” компанийнхаа бүх хувьцааг эхнэр Д.Сэргэлэнгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, "Эрэл”-ээсээ хамааралгүй болсон гэсэн үг. Энэ нь УБЕГ-ын лавлагаа, цахим хуудсанд нь тодорхой бий. Хүмүүсийн ам дамжсан яриагаар "Эрэл” нь санхүүгийн хүнд байдалд орж, Хөгжлийн, Хаан, Хас банкнаас нийт 140 тэрбум төгрөгийн зээл авсан нь чанаргүй ангилалд багтсан нь "Ариг” банкныхаа өөрийн хөрөнгийг ч нэмэгдүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй байгаа. Түүгээр ч зогсохгүй Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр "Ариг” банканд байсан 10 тэрбум орчим төгрөгийн хадгаламжийг татсан, хамаарал бүхий компаниудынхаа нэрээр тус банкнаас чанаргүй зээл ихээр авсан нь эрсдэлд оруулсан гэж өгүүлэх хүн цөөнгүй байна.
Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь банк болон "Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой гэнэ. Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, "Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж. Тэдний байгуулсан гэрээнд "Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан юм байна. Гэтэл Б.Эрдэнэбат "Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан нь бусдыг залилсан хэргийг нь шалгах явцад тодорхой болжээ.
Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, "Эрэл” ХХК-ийн охин компани болох "БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон гэнэ. Өдгөө "Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, "Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад холбогдох бусдын эд хөрөнгийг залилж, мөнгө угаасан хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гаргаж, НПГ-т хүргүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан "Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

“Монгол шуудан”-гийн хувьчлал ба банк байгуулах шунал

2020/02/14

"Эрэл" группыг үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татлаа

2020/01/29

Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

2019/11/15

Н.Баяртсайхан ОУВС, Дэлхийн банкны 2019 оны жилийн уулзалтад оролцлоо

2019/10/25

ЭРДЭНЭТИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД БИЙ ЮУ?

2018/01/26
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola