Дэлхийн олон оронд тархсан COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эрдэс баялгийн салбарынхан эхлүүлжээ. Хандиваар Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэх юм.
БНХАУ-д хандив өргөх уриалгыг "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, "Монголын геологийн холбоо” ТББ, "Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, "Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл” ТББ, "Монголын нефть, хийн үндэсний ассоциаци”, "Монгол нүүрс ассоциаци”, "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болон бусад холбоод нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн хувийн болон ажлын байрны эрүүл ахуйд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж хүн төрлөхтний өмнө тулгараад буй бодит аюулыг хамтдаа даван туулахын төлөө COVID-19 вирусийн эсрэг нэгдэхийг уриаллаа.
Erennews.mn