Япон коронавирусын эсрэг ХДХВ-ийн эмчилгээг ашиглан эм бэлдмэл гарган авах туршилтаа удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа болохыг Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.
Тэрбээр өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр "Бид туршилтаа эхлүүлэхээр бэлдэж байна. Гэхдээ бүрэн чанартай эм бэлдмэл гарган авах хүртэл хэдий хэр хугацаа шаардагдахыг батлан хэлж чадахгүй” гэсэн хариу өгсөн байна.
Одоогийн байдлаар Японд коронавирусээр халдварласан 500 гаруй иргэн бүртгэгдсэн байгаа юм. Үүний дийлэнх буюу 450 орчим нь аяллын хөлөг онгоцоор зорчон халдвар авсан хүмүүс аж.