Хятадаас улбаалан дэлхийд түгээд буй үхлийн аюулт коронавирусын эмчилгээ болон вакциныг гарган авах ажлыг Европын Холбооны Эмнэлзүйн агентлаг дэмжин ажиллах болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас уг халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, нас барагсдын тоо хэт өндөрт хүрч буйг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд онц байдал зарласан юм. Одоогоор уг вирусын гарал үүсэл, шалтгаан нь юу болохыг тогтоож чадаагүй байгаа ба хэрхэн эмчлэх аргыг ч хараахан олоогүй байна.
ЕХЭА нь "тус вирусын халдвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох, эмийг гарган авахад шаардлагатай бүхий л хэрэгслээр нь дэмжин ажиллана” гэсэн юм.