Зудын эрсдэлтэй байгаа аймаг, сумлдын нутгуудаар явж малчдыг эргэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Угтах-Зөвлөгөө” үйлчилгээ үзүүлэхийu Эрүүл мэндийн яамнаас зөвлөөд байгаа билээ. Уг зөвлөгөөний дагуу эрүүл мэндийн "Угтах зөвлөгөө" үзүүлж байгаа аж.
Мөн хилийн боомт, нийтийн тээврийн хэрэгслээр орж, гарч байгаа иргэдэд мэдээлэл хүргэж байгаа бөгөөд сумдын эрүүл мэндийн байгууллагууд гэрээр үзлэг хийж томуу төст өвчний тандалт судалгаагаар өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа тухайг Завхан аймгийн ЭМ-ийн байгууллагаас мэдээлсэн байна.