Өмнөговь аймагт 24 дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн тэмээний баярыг албан ёсоор цуцалжээ.
Албаныхан "Түмэн тэмээний баяр -2020” арга хэмжээг ирэх сарын 6-наас 7-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Дэлхийн нийтийг хамарсан СОVID19 буюу коронавирусний тахалтай холбоотой ийнхүү цуцлаж байгаа аж.
"Гайхамшигт говь " Аялал жуулчлалын холбооноос мэдэгдэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар ирэх сард болох аялал жуулчлалын зарим арга хэмжээг зохион байгуулахыг цуцалсан гэлээ. Энэ баярт дэлхийн 42 орны нийт 230 гаруй жуулчин ирэхээ мэдэгдээд байсан юм.
Өмнөговь аймгийн Булган сумын нутагт болдог тус тэмээний баяр нь олон улсад танигдсан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байсан үйл ажиллагаа аж.