Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан "Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Mонгол улсын Eрөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар-10 гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний болон зар сурталчилгааны самбар ашиглан цагаан сарын баярын сурталчилгаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.
АПУ дэйри ХХК, Милко ХХК, Жи Эн Бевережис ХХК-иуд цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг бүрэн буулгаж сурталчилгааг даруй зогсоогоогүй тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Zaluucom.mn