Засгийн газрын хуралдааны шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулаа. Хөл хорио, хязгаарлалтыг цуцалснаас хойш буюу гуравдугаар сарын 30-наас хойшхи хоёр сарын хугацаанд бүх шатны боловсролын байгууллагуудын хичээлийг нөхөх юм байна. Ингэхдээ Бямба гарагт хичээллүүлэхээр болжээ.
Ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болох учир Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд авна. Их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байгаа талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.