Тэртээ 2007 онд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг анх гахайнд туршиж, туршилтын төсөл хэрэгжүүлж байсан О.Сэргэлэн эмч өнөөдөр дэлхийн шилдэг эмчээр шалгарчээ. Уг номинацид 136 орны эмч өрсөлдсөн байна.
Тэрбээр "World Health & Welness” холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид эрүүл мэндийн салбарын шилдгээр ийнхүү шалгарчээ.
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч О.Сэргэлэн нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-гийн санхүүжилтээр эхлүүлж 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж байсан бол 2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж бичиж 2010 онд ЭМЯ-аар батлуулан 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Тэрбээр 2011 онд Монголд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэж байжээ.
Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн бөгөөд
2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд жилийн дараа буюу
2015 онд дахин нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгаж байсан бөгөөд өнөөдөр буюу 2020 оны 2-р сарыг хүртэл нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын багт ажилласан байна.