Гүрэн Академи нь 2019 оны 8 дугаар сард Стэнфордын Их Сургуулийн зуны сургалтанд Монголын 14-17 насны сурагчдыг амжилттай хамруулаад ирсэн билээ.
Тус сургалт нь сурагчдад 14 хоногийн турш Стэнфордын Их Сургуулийн оюутны байранд байрлаж тус сургуулийн профессоруудаар сонирхолтой сэдвүүдээр хичээл заалгаж, дэлхийн 20 гаруй улс орны 300 гаруй хүүхдүүдтэй найз нөхөд болж, Сан Франциско хотоор аялаж, шинжлэх ухааны музейгээр зочлох гээд олон сонирхолтой боломжуудыг олгодгоороо онцлогтой юм байна.
2019 онд АНУ-д байх хугацаандаа сурагчид маань Загварчлах сэтгэлгээ, Хувь хүний манлайлал, Бизнес судлал, Энтрепренершип, Кодыг тайлах, Өөрийгөө олж нээх, Шийдвэрийн гаргалтын чанар гэх мэт олон сонирхолтой хичээлийг судлахаас гадна Стэнфорд болон бусад АНУ-ын Их сургуульд элсэн суралцахад хэрхэн өөрийгөө бэлдэх талаар тус сургуулийн мэргэжилтнээс тусгайлан мэдээлэл, зөвлөгөө авчээ.
Гүрэн Академи 2020 оны зуны хөтөлбөрт хамрагдах сурагчдын хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд доорхи материалыг бүрдүүлж онлайнаар хүсэлтээ илгээх юм байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Цээж зураг
Төрсний гэрчилгээ / Иргэний үнэмлэхний хуулбар
Дүнгийн жагсаалт / сүүлийн хоёр жил
Шагнал урамшууллын гэрчилгээний хуулбар
Анкет бөглөх /сургууийн цахим хуудаснаас татаж авах/ www.gurunacademy.edu.mn
Хүсэлт хүлээн авах имэйл: gurunacademy@gmail.com
Бүртгэл 2020 оны 03 дугаар сарын 25 хүртэл явагдана.
Хаяг: Эм-Си-Эс Плаза, 1-р хороо, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: 77071797, 88114081
2019 оны сургалтын сонирхолтой видеог доорхи линкээр орж үзнэ үү.