Үндэсний хөгжлийн газар нь "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, дагалдан гарах журмын төслүүдийг боловсруулах” үүрэг бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Хөрөнгө оруулалтын тухай хууль /2013.10.03/-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний танилцуулга, үзэл баримтлал, дагалдан гарах журмын төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагын хүрээнд боловсруулахад оршино.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
2. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;
3. Байгууллагын танилцуулга;
4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон цахим тодорхойлолт;
6. Сүүлийн 1 жил /2019/-ийн санхүүгийн тайлан;
7. Зөвлөх багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт болон гэрчилгээний хуулбар;
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Ажлын даалгавар
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1
Засгийн газрын II байр
(Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Бэрцэцэг,
өрөөний дугаар: 208, утас: 264182)