Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн болон Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг тус тус өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.