Та бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг содын уусмал хүндрэлтэй төрдөг эмэгтэйчүүдийн 17-20 хувьд нь байгалийн жамаар
амаржихад нь тус болдог аж. Дээр нь урагт ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй. Ийм дүгнэлтэд Ливерпүүлийн их сургуулийн профессор эрдэмтэн Сьюзан Врэй хүрчээ.
Хүнсний сода умай доторх хүчлийг дарснаар ургийн хөгжлийн явцад
эергээр нөлөөлдөг байна. Өнөөдөр анх удаагаа амаржиж буй эхчүүдийн 10
орчим хувь нь тэдний умайн хүзүү хангалттай хэмжээнд нээгдэж
чадахгүйгээс болж хүндрэлтэй тулгардаг аж. Умайн хүзүүг нээгдэх явцыг
хурдасгахын тулд тэдэнд окситоциныг тарьдаг билээ. Гэвч 50 хувьд нь энэ
тариа нөлөөлөхгүйгээс болж эмч нар бидний хэлж заншсанаар хийсвэр
хагалгааг хийхээс аргагүй болдог.
Хийсвэр хагалгаа нь аюулгүй ажиллагаанд тооцогддог хэдий ч цус
алдуулах, савыг бохирдуулахын зэрэгцээ цусны бүлэн үүсгэдэг сул талтай
гэнэ.
200 эмэгтэйд хийсэн судалгааны үеэр тэдний заримд содатай ус уулгаж
байжээ. Цагийн дараа тэдэнд окситоцин тарьсан байна. Содын уусмал
уугаагүй эмэгтэйчүүдэд зөвхөн окситоцин тарьсан аж. Гэтэл сода уусан эхчүүдийн байгалийн жамаар төрөх тохиолдол 17 хувиар нэмэгдсэн байна. Энэ арга аюулгүйгээс гадна хүн бүрт хүртээмжтэй нь тодорхой билээ.