Нийслэлийн Онцгой байдлын газар төлөвлөгөөт шалгалтаа хийж, 39 объект хамруулжээ. Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн тусгай хамгаалалттай объект болон Засгийн газрын байруудыг хамруулан шалгахад галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 310 зөрчлийг илрүүлж, 94 зөрчил буюу 30.3 хувийг газар дээр нь арилгуулсан юм.
Харин бусад 216 зөрчил буюу 69.7 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 11, мэдэгдэл 8, танилцуулга 1, дүгнэлт 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна