Дэлхийн хэмжээнд CoVid-19 буюу коронавирусийн тархалт хурдтай явагдаж байна. БНСУ-д коронавирусийн тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх саруудад зураг авалт болон нээлтээ хийх байсан хэд хэдэн томоохон төсөл, уран бүтээлийн тов хойшлогджээ.
Тухайлбал, "Time to Hunt", "Parasite: Black and White", "Call", "Move the Grave" зэрэг үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан кинонуудын нээлт хойшлогдсон байна. Мөн олон улсад зураг авалтаа хийх төлөвлөгөөтэй байсан кино төслүүдийн уран бүтээлчид коронавирусийн улмаас хил нэвтрэх эрхгүй болсон аж. Шинэ кино төслүүд энэ мэт хойшлогдсоор байвал солонгосын кино урлагийн зах зээл хямралд өртөж болзошгүй талаар мэдээлж байгаа юм.
Найруулагч Рю Сэүн Ваны шинэ бүтээл Хойд, Өмнөд Солонгосын түүхийн тухай өгүүлэх "Bogota" киноны 1990 онд өрнөж буй үйл явдлыг Колумб улсад авахаар төлөвлөсөн байсан ч коронавирусийн улмаас зураг авалт тодорхойгүй хугацаанд хойшлогдсон байна.
Тус кинонд хоёр жилийн турш хорт хавдартайгаа тэмцэн, кино урлагт эргэн ирсэн, Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин гол дүр бүтээж байгаа учир, үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа аж.