Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жон Жи Хён "Netflix” кино компанийн уран бүтээл болох "Kingdom” олон ангит киноны 2, 3-р цувралд тоглохоор болсон байна. Уг киноны зураг авалт өнгөрсөн зун эхэлсэн ба Жи Хёнийг эсрэг талын дүрд тоглож байгаа хэмээжээ. Ингээд 4 жилийн дараа алдарт жүжигчин ахин нэг гайхалтай уран бүтээлээр эргэн ирж фэнүүдээ баярлуулахнээ.
"Kingdom” киноны хувьд "Netflix” болон Солонгосын хамтын бүтээл бөгөөд өнгөрсөн 1-р сарын 25-ний өдрөөс гарч эхэлсэн түүхэн, уран зөгнөлт аймшигийн төрлийн кино юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан уг киноны дараагийн ангиуд хүлээлт үүсгээд байгаа юм.