• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Б.Нагнайдорж: Анх удаа төрийн наадамд Төрийн их хар, цагаан сүлдийг ах нь оруулсан

2019/10/22

 

 


Дэлхийд кино зөвхөн урлаг бус том бизнес болон өргөжиж, кино жүжигчдийг ашиг орлогоор нь зиндаа тогтоож, киног борлуулалтаар нь үнэлж цэгнэх болов. Гэвч киноны урлаг мэргэжлийн дээд хэмжээнд хүрч, жүжигчдийн өрсөлдөөн ч ширүүссээр байгаа. Монголынзалуу уран бүтээлчиддэлхийн дэвжээнд, олон улсын дэлгэцийн өрсөлдөөнд бүтээлээ нэрлүүлж, шинэ уран бүтээлээ зах зээлд гаргахыг хичээсээр байгаа нь талархалтай. Гэхдээ Монголын киноныхоо тулгын чулууг тулалцсан, гал голомтыг асаалцаж явсан ахмадын үг мөн тэдэнд үнэтэй хэмээн МУУГЗ, кино найруулагч Б.Нагнайдоржтой ярилцлаа.

"Энэ жил 2019 онд Монголын кино байтугай дэлхийн киноны түүхэнд онцгой жил болж байна.ВГИК буюуБүх холбоотын киноны дээд сургууль гэж 1919 онд анх байгуулагдсан. Одоо бол Бүх Оросын киноны дээд сургууль гэдэг болсон. Мөн С. А.Герасимовын нэрэмжит болсон. Энэ алдартай сургуулийн 100 жилийн ойд манай төгсөгч хэдэн хүн очоод ирсэн. Энэ учир нь, төгссөн сургуулийнхаа кино урлагт оруулсан хувь нэмэр, монгол киноны үндсийг тавьсан хүмүүсийнхээ өмнөөс очиж хүндэтгэл илэрхийллээ. Гол нь энэ сургуулийг Монголоос 100 хүн төгссөн. Эднийхээ нэрийн өмнөөс болон кино урлагийнхаа нэрийн өмнөөс очихдоо манайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулсан” гэж тэрбээр яриагаа эхлэв.

 

-Та очсон уу?

Б.Н:- Энэ удаа бол би очиж амжаагүй. Гэхдээ ноднин очоод ирсэн. Манай сургууль 1919 оныхоо суурин дээрээ, хэвээрээ байна. Нэмж их өргөтгөсөн байна билээ.

-Манай киноны анхны мэргэжилтнүүд ВГИК-д суралцаж ирцгээсэн дээ, тийм ээ?

Б.Н:-Монголын киночдын түүх Оросод суралцахаар очсон1942 оноосэхэлдэг. Анхны оюутан гэвэл, Цэвээний Зандраа, Дамбын Ганжуур хоёр юм. Маш бэрх үед тэнд суралцсан гэж ярьдаг. Өдөр нь хичээлдээ суугаад шөнө нь дайны хамгаалалт бэхлэлт бариад явж байсан гэдэг. Түүнээс хойш Монголоос 1990 он хүртэл киноны болон телевизийн мэргэжлээр 100 гаруй хүн суралцаж төгсөөд ирцгээсэн.

-Та өөрөө хэдэн оны төгсөгч вэ?

Б.Н:-1968 онд монгол киноны тогоонд чанагдаж байгаад очсон. Тэр үед очуут л манай ангийнхан надад "Чайка” гэж хоч өгсөн. Нэг өдөр манай багш орж ирээд "Чайка” гэж хэн мэдэх вэ гээд л асуухад нь би мэддэг хүн болоод баахан "Чайка” ярилаа. Тэр нь, миний ганц мэддэг "Чайка” машин. Түүний тухай баахан ярьж, ангийнхныхаа онигоо болсон. Ердөө л мэддэг минь "Чайка” машин. Гэтэл Оросын нэрт зохиолч В.Чеховын "Чайка” өгүүллэгийг ярих юм байж л дээ. Дараа нь ангийнхныхаа шоолсон учрыг мэдээд их ичиж билээ. Гэхдээ багш минь яриулаад л байсан боловч, намайг дараа нь гайгүй дотноор хүлээж авч, хожим нь энэ тухай шоолон ихэд инээлддэг байсан. Тэгээд Зөвлөлтийн алдартай найруулагч М.Ромм, С.Бондарчук, С.Герасимов нарын Оросдоо байтугай дэлхийд алдартай найруулагчдын нүүрийг харж, нүдийг ширтэж, үгийг сонсож байсны ачаар кино урлагт өөрийн нүдээ нээсэн дээ.

- Та 1969 онд ВГИК-ийн 50 жилийн ойгоор Монголын төлөөлөгчдийн дунд очиж байсан гэл үү?

Б.Н:-Ц.Зандраа гуай тэргүүтэй төлөөлөгчийн нэг нь болж очиж, дурсгалын зураг гардуулж байлаа.

-Таны үеийн төгсөгчид хэн хэн байна вэ?

Б.Н:-Бидний тэр үеийн төгсөгчид Монголын кино урлагийг нууруундаа үүрч явлаа. Найруулагч Бэгзийн Балжинням, Н.Нямдаваа, Д.Содном, Х.Юндэндорж, оператор Л.Шаравдорж, Ц.Туяа, Л.Мөрөнгуа, Д.Буяндэлгэр, жүжигчин Н.Сувд, зураач Т.Гоош гэх нөхөд маань төгссөн.

-Та Монголын кино урлагт хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?

Б.Н:-1972 онд төгсөөд Монгол кино үйлдвэрт томилогдож ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр их товчхон тэмдэглэгээтэй. 1964 онд кино гэрэлтүүлэгчийн техникийн туслахаар анх ажилд орсон. Монгол кино үйлдвэрт 4 жил шахам гэрэлтүүлэгч, туслах найруулагч хийж байгаад ВГИК рүү явсан. Төгсөж ирээд кино үйлдвэртээ тасралтгүй ажиллаж байгаад 1994 онд "Орон тооны цомхотголоор халагдав” гэж бичсэнээр киноны албан анкет төгсдөг /инээв/.

-ВГИК-д тэр үеийн Оросын тосгоноос тариачин, үйлдвэрийн ажилчин, сургуулийн сурагч, оюутны ширээнээс суралцахаар очиж байж. Дэлхийн бусад орноос, тэр дундаа монгол малчны хүүхэд ч очиж байсан байна.

Та оюутан үеэсээ дурсана уу?

Б:Н:-ВГИК-д1968-1972 онд суралцсан. И.В.Таланкин гэж халзан толгойтой өндөр хүн анх хүлээж авсан. Манай анги жүжигчин, найруулагчийн хавсарсан анги байсан. Анги дотроо жүжигчин болох гэсэн Беларусиас ирсэн оюутан нэлээд байлаа. Найруулагч болохоор ирсэн нь дандаа нас тогтсон, туршлагатай, олон кино бүтээлцсэн архаг ах нар эгч нар байлаа. Тэр дунд Монголд ирж ажиллаж байсан монгол орныг мэддэг, монгол хүнийг мэддэг Р.Нахапитов гэж хүн байв. Тэр бол Лениний бага нас, залуу насанд тоглосон, Зөвлөлтийн гавьяат жүжигчин цол авчихсан луглагар эр л дээ. Тэр нөхөр намайг их шоолж, монголчуудын сайн мууг хошноор их ярина. 1967 оны үеэр октябрийн баяраар Монгол, Зөвлөлтийн залуучуудын анхдугаар наадамд төлөөлөгчөөр Монголд ирж байсан гэдэг. Тэр нөхөр "Лаа ч үгүй, саван ч үгүй орноос ирсэн хүн” гэж намайг шоолно. Түүнийг Монголд байхад нь Дархан хотын нэг хүн орос дэлгүүрт ороход нь 10 төгрөг өгөөд "Надад лаа, саван хоёр авч өгөөч” гэж гуйж л дээ. Түүгээрээ жишээлэн Монголд лаа, саван байдаггүй гэж шоолно. Мөн алдартай кино найруулагч Чухрайн хүү, одоогийн Мосфильм концерны ерөнхий захирал Карин Шахназоровтой нэг ангид сурч байлаа. Ноднин очихдоо тэд нартайгаа уулзсан. Учир нь, ноднин зээ хүүгээ өөрийн төгсөж байсан сургуульд суралцах шалгалт өгүүлж очлоо. Манай зээ хүү Монголдоо орос сургууль төгссөн болохоор амархан тэнцэж орсон доо. Хэл сурсны л буян шүү дээ. Одоо найруулагчийн гуравдугаар курст суралцаж байна. "Хэл яах вэ, авьяас чухал шүү, мэдрэмж чухал шүү л” гэж бид хүүдээ их захидаг.


 

-Та найруулагчаар ажиллахдаа ямар бүтээлүүд туурвисан бэ?

Б.Н:-Албан ёсоор 30 гаруй жил монгол кинондоо ажилласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл албан бус ч, өөрийн л мэргэжлээрээ 55 дахь жилдээ киногоо хийж байна. Анх бол төгсөж ирээд л шууд кино найруулахгүй ээ. Д.Жигжид, Б.Сумхүү, Р.Доржпалам, Ж.Бунтар, "Сэлэм Тогмид” буюу Ц.Цэрэндорж, Б.Жамсран гээд том найруулагчдын туслахаар нэлээд ажилласан. Анхны бүтээл бол "Солонгын таван өнгө” гэж Монголын алдарт зураач Марзан Шаравын тухай кино. Дараа нь Д.Чимид-Осор гуайтай "Үер” кино хийсэн. Мөн "Байлдааны даалгавар”, "Хачин хүн”, Д.Жигжид гуайтай эхлүүлээд дараа нь Б.Балжиннямтай хамтарсан "Мандухай цэцэн хатан”, "Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонууд дээр ажилласан. Ийнхүү бие даасан 10 кино, хамтарсан 20 гаруй кино, баримтат кино гэвэл олон л кино гарах байх. Одоо бол тоогоо алдсан даа. Тоолдоггүй юм.



-Таны сүүлийн бүтээлүүд баримтат кино байх шиг байна. Танд монгол киноны болоод Монголынхоо нэгэн үеийн түүхтэй холбоотой баримт их бий байх.

Тэр үүцнээсээ л задлаад байна уу?

Б.Н:-Сүүлийн үед уран сайхны киноноос баримтат кино руу сэтгэл урвасан. Надад их ч материал байх юм. Түүнийгээ хүмүүст гаргаж хэлье, баримтат киногоор дамжуулж хийе л гэж их бодох боллоо. Нэг удаа л гэхэд би санаандгүйгээр Нарантуул захын шав тавьж байсан хүмүүсийн зургийг авсан. Тэр зураг явж явж хэрэг болоод Нарантуул захын тухай болон захын худалдааны тухай "Хүрээ зах” гэж кино болсон жишээний. Саяхан Халх голын 70 жилийн ойгоор эх оронч Ч.Шаарийбуугийн тухай "Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” кино хийж их ойд бэлэг барьсан. Гурван жил баримт цуглуулж ажилласан. Нэг сонин нь, Японы цэргийн академийн архиваас олсон мэдээн дотор Японы 23 дугаар дивизийг командалж байсан Комацубара генералын өдрийн тэмдэглэлд "6 сарын 3-ны өдөр бид Монголын 6 дугаар дивизийн дарга Шаарийбууг устгалаа” гэсэн ховор баримт олж авснаа энэ кинонд гаргасан. Гэтэл манай төр засгийн талаас онцгой анхаарсангүй. Яах вэ кино нь үлдлээ. Цагтаа хэлмэгдэж, сүүлдээ цагаатгагдсан Ч.Шаарийбууд Монгол Улсын баатар цол нэхэн олгохыг их горьдсон. Ер нь энэ санааг ч дэвшүүлж киногоо хийсэн.

Ч.Шаарийбуу бол Халх голын болоод түүхийн хувьд гавьяа байгуулсан баатарлаг хүн. Энэ тухай нь сүүлийн ганц Улсын баатар П.Шагдарсүрэн гуайгаар яриулсан. Энэ баатрын ч амьддаа ярьсан ганц яриа нь манай кинонд үлдлээ. Уг нь Халх голын дайны тухай 8 баримтат кино хийх санаа байсан ч, сүүлдээ урам хугараад больсон. Даанч Халх голын ойд зориулсан ганц киног маань ч тоосонгүй. Би бол "Халх голын дайны тухай киноны өдөр ч хийе” гэж их хөөрүү давилуун санаагаа ойн комисст хэлсэн. Гэтэл юу ч байхгүй... /санаа алдав/. Энэ киног хийж явахад маань нэг сонин юм тохиолдсон. Би чинь Халх голын САА-г 1969 онд байгуулахад анх сурвалжилж кино баримтат мэдээ хийж байсан. Түүнээс хойш тэнд очилгүй байсаар сая очиж үзлээ. САА нь сөнөсөн ч, Халх гол суманд Орос хөрөнгөөрөө их юм хийж өгчээ.

-Та ВГИК-ийг ганц найруулагчаар бус жүжигнээр төгссөн, кинонд тоглож дүр бүтээсэн үү?

Б.Н:-Албан ёсоор бол найруулагч, жүжигчин гэсэн мэргэжлийн анги төгссөн нь үнэн. 1983 онд цагдаагийн байгууллагын 60 жилийн ойгоор "Хуучин сүмийн нууц” кинонд ахмад цолтой, мөрдөн байцаагчийн дүрд тоглосон. Дүр бол бүтээгээгүй. "Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Алтан улсын элч болж түүхэнд нэг үлдсэн /инээв/. "Босго тотго” 60 ангит киноны хасаг тагнуулын дүрд тоглосон. Энэ бол харин яг үнэн, баримтат дүр байсан. Османы /Оспан/ хажууд байсан хасаг тагнуулчийн бодит дүрийг бүтээсэн дээ.

-Та одоо киноны сургуулиудад багшилж байгаа юу?

Б.Н:-Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд, СУИС зэрэгт хэсэг багшилж найруулагч жүжигчин бэлтгэхэд10 гаруй жилоролцсон. Одоо бол больсон доо.

-Та МУУГЗ цолыг 2010 онд хүртсэн. Оройтож авсан санагдана...?

Б.Н:-Тухайн үедээ Чингис хаан, Мандухай хатны киног хийхэд оролцсон хүмүүсээс хоцорсон тал бий. Энэ ч нөлөөлж олон хүний яриа хэлээр дэмжигдэж явсаар МУУГЗ цол хүртсэндээ баярлаж явдаг. Ахынх нь хэнд ч хэлдэггүй, нэг хэлэх юм байдаг, түүнийгээ хэлчих үү. 1990-1996 оны Улсын баяр наадмыг ах нь найруулсан юм шүү дээ. Анх удаа төрийн наадамд Төрийн их хар, цагаан сүлдийг оруулж ирсэн. Үүнийгээ нэг их ярьдаггүй. Одоо харин ам халаад ярьчихлаа /инээв/.


Манай кино урлагийн амьд домог болсон найруулагчийн нэг Б.Нагнайдорж ийнхүү ВГИК-ийн 100 жилийн ой болон өөрийнхөө монгол кинонд зүтгэсэн 55 жилийнхээ хэсэгхэн түүхээс хуучиллаа.


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

“Солиот эх”-ийн СОДОН амжилтууд

2019/01/10

Бидний сонсох дуртай дуунууд тоглолт энэ сарын 28-нд болно

2018/04/27

Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

2018/01/25

ГИТАР ХӨГЖМИЙГ УЙЛУУЛАГЧ ДУУЧИН ТУЛГААГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ "ХҮН МОД"

2018/01/24

“ХАВЦАЛД” УРАН САЙХНЫ КИНОНЫ НЭЭЛТ ЭНЭ САРЫН 19-НД БОЛНО

2018/01/24
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola