Хөвсгөл аймгаас Увс аймагт цэргийн алба хааж байгаа залуус давсны уурхайд хууль бусаар тэсэлгээ хийж байсан зургаан иргэнийг илрүүлсэн байна.
Тодруулбал Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсэг, хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 0.5 км-т Шүдэн уулын давсны уурхайд гар аргаар давс олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумаас 2019 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн ахлах байлдагч Д.Мөнхсайхан ахлагчтай байлдагч Х.Далайбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн цагийн манаа хууль бус үйл ажиллагааг шуурхай илрүүлсэн байна.
Тус зөрчлийг газар дээр нь шалган тогтоож, Увс аймгийн Прокурорын байгууллагад мэдэгдэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дээрх 6 иргэнийг аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Ангийн захирагчийн тушаалаар албандаа амжилт гаргаж, хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн ахлах байлдагч Д.Мөнхсайханыг дэд түрүүч, байлдагч Х.Далайбаярыг ахлах байлдагч цолоор тус тус шагнажээ.